Want To Chat? Reach Out To Us! (+976) 99083524
  Email Us: zolotsendee@gmail.com

БИДНИЙ ТУХАЙ

Бид анх 2011 онд Төгс ханамж уран зургийн урланд нэг багшийн шавь болж танилцаж байсан. Хамтдаа зураг зурж, хамтдаа олон цагийг өнгөрүүлдэг байсан ч их сургуульд орох үед өөр өөр мэргэжил сонгосон. 2020 онд бид их сургуулиа төгсөөд бага насны мөрөөдөл болох өөрсдийн урлантай болох хүслээ биелүүлцгээсэн. Хүссэн зургаа зурдаг урлагийн орчинтой, гэр бүл шиг найз нөхөдтэй болдог дулаахан уур амьсгалтай урлан маань нээгдээд 1 жил болжээ. Урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх чадвараа нэмэгдүүлэх, урлагийн мэдрэмж мэдлэгтэй болохыг зорьсон олон хүүхэд, томчуудад сургалтаа явуулж, мөн гэр оффист зориулан интьерт төгс зохицох цор ганц бүтээлийг захиалгаар урлаж байна. 

Ажлын туршлага

  • Seattle youth center Гадаад дахь Монгол хүүхдүүдэд зориулсан Монгол хэл дээрх уран зургийн цуврал хичээлүүд
  • Yeti School of English-тэй хамтран сайн үйлсийн аян, 50 хүүхдэд 1 сарын үнэгүй цахим хичээлд хамруулсан.
  • Pizza hut Mongolia, Limburg waffle байгууллагад эко модон чимэглэл тоглоом захиалгаар гүйцэтгэсэн.
  • Өөрсдийн бүтээлээр хөргөгчний наалт хийн худалдаалж, хүний эрхийн ТББ-д захиалгаар гүйцэтгэсэн.
  • Бэлтгэсэн цахим хичээл +200
  • Цахим болон танхимийн сурагчдын тоо +2000
  • 1 өдрийн сургалтад суусан сурагчид +300
  • Зарж борлуулсан бүтээл +300
  • Гүйцэтгэсэн ханын зураг +10
Ц. Золзаяа
Үүсгэн байгуулагч
ШУТИС-БАС Архитектор G.2021
Монгол-Турк хамтарсан сургууль G.2016
Э. Хүслэн
Үүсгэн байгуулагч
СУИС-ДДУС Монументаль уран зураач G.2020
СУИС Лицей ахлах сургууль G.2016
Холбоо барих:
  Phone: (976) 99083524
  Email:  zolotsendee@gmail.com
  Ulaanbaatar, Mongolia
Copyright ©2021 | All Rights Reserved